Монголын Хөрөнгийн Бирж Торонтогийн хөрөнгийн биржтэй хамтарна


"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ТӨХК ТОРОНТОГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Канадын Торонто хотноо болсон Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-ны чуулга уулзалтын үеэр Монголын төлөөлөгчдийг Торонтогийн хөрөнгийн биржийн Олон улсын бизнесийн хөгжлийн газрын захирал Роберт Петерман, Үнэт цаасны зах зээлийн газрын захирал Унгад Чадда нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Монгол Улсыг төлөөлж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, УИХ-ын гишүүн А.Ундраа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай болон бусад төлөөлөгчид оролцов.

Уулзалтын үр дүнд МХБ болон Торонтогийн хөрөнгийн бирж давхар бүртгэлийн үйл ажиллагааг эхлүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болжээ. Манай улсын хувьд Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар давхар бүртгэлийн үйл ажиллагаа эхлүүлэх хууль эрхзүйн орчин нээгдсэн хэдий ч, өнөөдрийн байдлаар энэхүү боломжийг ашигласан хувьцаат компани байхгүй байна.

Торонтогийн хөрөнгийн бирж нь зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд 9-р байрт бичигддэг томоохон бирж юм. Тус биржид нийт 3,278 бүртгэлтэй компани байгаагаас ихэнх нь уул уурхай, газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд байдаг байна.  2015 онд Торонтогийн хөрөнгийн биржээр дамжуулан нийт 57.7 тэрбум канад долларын санхүүжилт босгосон байдаг.

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Erdene Resource Development Corporation”, “South Gobi Resources”, “Turquoise Hill Resources” зэрэг 11 компани бий аж. Дээрх хамтын ажиллагаа эхэлснээр эдгээр компаниудыг МХБ-д давхар бүртгэн, дотоодын хөрөнгө оруулагчдад үнэт цаасыг санал болгох бүрэн боломжтой юм. 

http://mse.mn/mn/news/4096



Дотоодын Харилцагчийн баг


Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit, sed do eiusmod tempor incididunt

-John Doe

Director of corlate.com

Норовгачил нь 2011 оноос хойш Нэйшнл Сэкюритис-д салбар нэгжийн хөгжил, үйлчилгээний тал дээр голлон ажиллаж байна.  Тэрээр МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийг нягтлан бодогч, эдийн засагчийн мэргэжлээр дүүргэсэн бөгөөд мэргэжлээрээ 20 гаруй жил ажиллаж байна

- Брокер

Д. Норовгачил

Будсүрэн нь Нэйшнл Сэкюритис-ийн Өмнөговь аймаг дахь салбар нэгжид брокерын үйлчилгээг харилцагчдад хүргэдэг бөгөөд хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээлэл, мэдлэгийг орон нутгийн иргэдэд хүргэж байна.

Төлөөлөгч

С. Будсүрэн

Бидэнтэй нэгдэх

Холбоо барих

  • Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Экспресс тауэр, №301

  • Утас: 976-11-331-754
  • Гар утас: 976-9916-7193
  • Имэйл: info@nationalsecurities.mn
  • Вэб: www.nationalsecurities.mn