Хувьцааны арилжааны 10 дүрэм


Хувьцааны тухай 10 дүрэм

1. Хамгийн том эрсдэл, гарч болох нөхцөл байдлын талаар байнга бод. Үл хөдлөх хөрөнгийн хувьд хамгийн хүнд нөхцөл байдал үүссэн ч обьект нь үлддэг бол хувьцааны хувьд нэг удаа алдвал "00"-ын цааснаас өөрцгүй болно.

2. Хувьцааны хөрөнгө оруулалтын эхний зарчим "Өр тавьж хувьцаанд бүү оролц". Хувьцааны хөрөнгө оруулалт нь "Зээлээр хийвэл дампуурна" гэсэн гашуун үнэнтэй. Хувьцааг заавал илүү хуримтлал мөнгөөрөө хийх ёстой.

3. Өвдөгнөөсөө авч хүзүүнээсээ зар. Авах болон зарах үнийг зөв зохицуулах нь юунаас ч илүү чухал. Хэт их шунавал цаг хугацаагаа алдаж хэзээ ч гарч адахгүй хүнд нөхцөлд орох нь бий.

4. Улс орны эдийн засаг, экспорт, импортын нөхцөл байдал, шинэлэг мэдээллүүдийг сайтар харгалзан үз.

5. Цаг хугацааны хувьд эгзэг мөч, хямрал нь боломж байж болох. Хямрал нь нэг талаараа боломж болгох нь бий. Жишээ нь, ийм үед сайн хувьцааг хямд үнээр авах боломж гардаг ба энэхүү боломжийг зөв ашиглах юм бол дор хаяж 20-30 хувийн ашиг олох боломж гардаг.

6. Хөрөнгө оруулалтын стратегитай бол. Хөрөнгө оруулалт нь нэг талаас эрсдэлийг зохицуулах явдал.

7. Хувьцааны үнэ унахаас өмнө амжиж зарах нь юунаас ч илүү чухал. Хувьцааа худалдах, худалдан авах зарчимдаа хувьцааны үнэ унахаар хандлагатай байгааг мэдсэн тохиодолд яаралтай зарахыг зөвлөсөн байдаг.

8. Хувьцааны хөрөнгө оруулалтад суралцах нь эн тэргүүнд тавигдах ёстой. Хувьцааны зах зээлийг задлан шинжлэх үүднээс хувьцааны нэгдсэн индекс, хувьцааны үнийн өөрчлөлтийн дундаж график, өнцөг зэргийн талаар маш сайн ойлголттой болох хэрэгтэй.

9. Худалдаж аваад эргүүлээд зарахад оногдох татвар, хураамжийг үл тоомсорлох хэрэггүй. Аваад зарахдаа болгоомжтой хандах хэрэгтэй. Үр ашиггүй бизнес, нэмэлт татвар хураамж зэрэг нь таны халаасыг хоосруулахад нэлээдгүй хувь нэмэртэйг санахад илүүдэхгүй.

10. Хэт шунах хэрэггүй. Нэг удаагийн гүйлгээгээр их хэмжээний мөнгө олно гэж бүү найд. Өөрийн гэсэн хөрөнгө оруулалтын зарчмыг бий болго.



Дотоодын Харилцагчийн баг


Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit, sed do eiusmod tempor incididunt

-John Doe

Director of corlate.com

Норовгачил нь 2011 оноос хойш Нэйшнл Сэкюритис-д салбар нэгжийн хөгжил, үйлчилгээний тал дээр голлон ажиллаж байна.  Тэрээр МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийг нягтлан бодогч, эдийн засагчийн мэргэжлээр дүүргэсэн бөгөөд мэргэжлээрээ 20 гаруй жил ажиллаж байна

- Брокер

Д. Норовгачил

Будсүрэн нь Нэйшнл Сэкюритис-ийн Өмнөговь аймаг дахь салбар нэгжид брокерын үйлчилгээг харилцагчдад хүргэдэг бөгөөд хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээлэл, мэдлэгийг орон нутгийн иргэдэд хүргэж байна.

Төлөөлөгч

С. Будсүрэн

Бидэнтэй нэгдэх

Холбоо барих

  • Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Экспресс тауэр, №301

  • Утас: 976-11-331-754
  • Гар утас: 976-9916-7193
  • Имэйл: info@nationalsecurities.mn
  • Вэб: www.nationalsecurities.mn